--- title: Бүлэг 3. FreeBSD 8.X болон түүнээс өмнөх хувилбар суулгах нь part: хэсэг I. Эхлэл prev: books/handbook/bsdinstall next: books/handbook/basics --- [[install]] = FreeBSD 8.X болон түүнээс өмнөх хувилбар суулгах нь :doctype: book :toc: macro :toclevels: 1 :icons: font :sectnums: :sectnumlevels: 6 :source-highlighter: rouge :experimental: :skip-front-matter: :toc-title: Гарчиг :table-caption: Хүснэгт :figure-caption: Зураг :example-caption: Жишээ :xrefstyle: basic :relfileprefix: ../ :outfilesuffix: :sectnumoffset: 3 ifeval::["{backend}" == "html5"] :imagesdir: ../../../../images/books/handbook/install/ endif::[] ifeval::["{backend}" == "pdf"] :imagesdir: ../../../../static/images/books/handbook/install/ endif::[] ifeval::["{backend}" == "epub3"] :imagesdir: ../../../../static/images/books/handbook/install/ endif::[] include::shared/authors.adoc[] include::shared/releases.adoc[] include::shared/mn/mailing-lists.adoc[] include::shared/mn/teams.adoc[] include::shared/mn/urls.adoc[] toc::[] [[install-synopsis]] == Ерөнхий агуулга FreeBSD нь текст хэлбэртэй, хэрэглэхэд хялбар суулгалтын програмтай ирдэг. FreeBSD 9.0-RELEASE болон түүнээс хойшх хувилбарууд bsdinstall гэгддэг суулгалтын програм ашиглах бөгөөд 9.0-RELEASE-с өмнөх хувилбарууд sysinstall-г суулгалтад хэрэглэдэг. Энэ бүлэгт sysinstall ашиглан FreeBSD суулгах талаар тайлбарлах болно. bsdinstall-н хэрэглээ crossref:bsdinstall[bsdinstall,FreeBSD 9.X болон түүнээс хойшхи хувилбаруудыг суулгах нь] хэсэгт гарах болно. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: * FreeBSD суулгадаг дискнүүдийг хэрхэн үүсгэх. * FreeBSD таны диск уруу хэрхэн ханддаг болон хуваадаг талаар. * sysinstall-г хэрхэн эхлүүлэх. * sysinstall-аас танд тавигдах асуултууд, тэд ямар учиртай болох мөн хэрхэн хариулах тухай. Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй: * Суулгах гэж буй FreeBSD-нхээ хувилбар, мөн түүний дэмжиж чаддаг төхөөрөмжүүдийн жагсаалтыг хянаж тэр дунд таны төхөөрөмжүүд байгаа эсэхийг магадлах. [NOTE] ==== Ер нь, энэ суулгах заавар нь i386(TM) ("PC төрлийн") архитектурт зориулж бичсэн. Шаардлагатай тохиолдолд бусад тусгай тавцангуудын хувьд зориулагдсан заавруудыг оруулах болно. Хэдийгээр энэ гарын авлагыг аль болох шинэчилж байгаа боловч та суулгагч болон энд дурдсан хоёрын хооронд бага зэргийн өөрчлөлтүүд байгааг анзаарч болох юм. Тийм болохоор энэ гарын авлагыг үгчилсэн заавар биш ерөнхий суулгах заавар болгож хэрэглэхийг танд зөвлөж байна. ==== [[install-hardware]] == Системд тавигдах төхөөрөмжийн шаардлага [[install-hardware-minimal]] === Хамгийн бага тохиргоо FreeBSD-г суулгахад шаардагдах хамгийн бага тохиргоо нь FreeBSD-н хувилбар болон төхөөрөмжийн төрлөөс их хамаарна. Эдгээр мэдээллийн ерөнхий дүгнэсэн мэдээллийг энэ хэсэгт та унших болно. FreeBSD-г суулгах аргаасаа хамаараад танд уян диск юм уу эсвэл CDROM төхөөрөмж, зарим тохиолдолд сүлжээний адаптер хэрэг болох болно. Энэ тухай <> хэсэгт дурьдсан буй. ==== FreeBSD/i386 болон FreeBSD/pc98 FreeBSD/i386 болон FreeBSD/pc98 хоёр хоёулаа 486 юм уу эсвэл түүнээс дээш илүү төрлийн процессор шаарддаг бөгөөд хамгийн багадаа 24 MB RAM буюу шуурхай санах ой хэрэглэдэг. Танд хамгийн бага хэмжээгээр суулгахын тулд ядаж 150 MB дискний сул хэмжээ хэрэгтэй. [NOTE] ==== Хуучны тохиргоонд бол, ихэнх тохиолдолд, их хэмжээний санах ой ба дискний хэмжээ нь хурдан процессороос илүү хэрэгтэй байдаг. ==== ==== FreeBSD/amd64 FreeBSD/amd64-г ажиллуулах боломжтой хоёр ангиллын процессор байдаг. Эхнийх нь AMD Athlon(TM)64, AMD Athlon(TM)64-FX, AMD Opteron(TM) эсвэл түүнээс дээш төрлийн процессоруудыг агуулсан AMD64 процессорууд юм. FreeBSD/amd64-ийг ашигладаг хоёр дахь ангиллын процессоруудад Intel(R) EM64T архитектурыг ашигладаг процессорууд ордог. Эдгээр процессоруудын жишээнд Intel(R) Core(TM) 2 Duo, Quad, Extreme процессорын гэр бүлийнхэн ба Intel(R) Xeon(TM) 3000, 5000, болон 7000 дарааллын процессоруудыг дурдаж болно. Хэрэв таны машин nVidia nForce3 Pro-150 дээр үндэслэсэн бол та BIOS-н тохируулга дээр IO APIC сонголтыг хорих _ёстой_. Хэрэв танд ингэх сонголт байхгүй бол ACPI-г оронд нь хорих хэрэгтэй. Pro-150 төрлийн бичил схемд алдаа байдаг бөгөөд одоогоор тэр алдаа засагдаагүй байгаа билээ. ==== FreeBSD/sparc64 FreeBSD/sparc64-г суулгахын тулд түүний дэмждэг төхөөрөмжүүдийг нь хангасан байх ёстой (<> хэсэгт харна уу). Танд FreeBSD/sparc64-д зориулсан диск тусад нь байх хэрэгтэй. Одоогоор диск дээр өөр төрлийн системүүдийг давхар суулгах боломж үгүй. [[install-hardware-supported]] === Дэмждэг төхөөрөмжүүд Дэмждэг төхөөрөмжүүдийг FreeBSD-н хувилбар бүрийн Hardware Notes буюу төхөөрөмжийн мэдээлэл хэсэгт жагсаасан байдаг. Энэ мэдээлэл нь голдуу [.filename]#HARDWARE.TXT# нэрээр суулгацын CDROM юм уу FTP-н хамгийн дээд сан дотор эсвэл sysinstall програмын documentation буюу баримт цэсэнд байрласан байдаг билээ. Энэ нь тухайн төрлийн архитектур бүрт ямар ямар төхөөрөмжүүд танигдаж болохыг FreeBSD-н хувилбар бүрт зориулж жагсаасан байдаг. Төрөл бүрийн хувилбар болон архитектурт зориулсан жагсаалтын бас нэг хуулбарыг FreeBSD-н вэб хуудасны http://www.FreeBSD.org/releases/index.html[Release Information буюу хувилбарын мэдээлэл ] хуудаснаас олж болно. [[install-pre]] == Суулгацын өмнө [[install-inventory]] === Өөрийнхөө компьютерийг судална Та FreeBSD-г суулгахын өмнө өөрийнхөө компьютерийн бүрдэл хэсгүүдийг судлах хэрэгтэй. FreeBSD суулгах явцдаа таны компьютерт буй бүрдлүүдийг (хатуу диск, сүлжээний карт, CDROM хөтлөгч гэх мэт) тэдгээрийн загвар болон үйлдвэрлэгчийнх нь дугаартай нь харуулдаг. Мөн FreeBSD нь тэдгээр төхөөрөмжүүдийг IRQ болон IO порт зэргүүдийг автоматаар зөв тохируулахыг оролддог. Компьютерийн бүрдлийг үйлдвэрлэдэгчдийн түмэн төрлөөс хамаарч зөв тохируулах энэ автомат үйлдэл нь заримдаа тийм амжилттай болж чаддаггүй тул магадгүй та FreeBSD-н тодорхойлсон тохируулгыг өөрчлөх хэрэг гарч болзошгүй. Хэрэв та Windows(R) эсвэл Линукс үйлдлийн систем суулгасан байгаа бол тухайн төхөөрөмжүүд ямар тохируулгаар суугдсан байгааг харах нь зүйтэй. Хэрвээ өргөтгөл картын дугаар болон нэрийг зөв таньсан эсэхээ мэдэхгүй бол уг карт дээр буй үйлдвэрлэсэн бичгийг нь харах хэрэгтэй. Байнгын хэрэглэдэг IRQ дугаарууд нь 3, 5, мөн 7 бөгөөд ихэнх хэрэглэгддэг IO портын хаягууд нь голдуу 0x330 гэх мэт арван зургаат тооллын систем дээр бичсэн дугаарууд байдаг. FreeBSD-г суулгахаасаа өмнө эдгээр дугааруудыг тэмдэглэж авахыг зөвлөж байна. Та дараах маягийн хүснэгт хөтлөх хэрэгтэй: .Төхөөрөмжийн бүртгэлийн жишээ [cols="1,1,1,1", frame="none", options="header"] |=== | Төхөөрөмжийн нэр | IRQ | IO порт(ууд) | Тэмдэглэгээ |Эхний хатуу диск |мэдэхгүй |мэдэхгүй |40 ГБ, Seagate үйлдвэрлэсэн, эхний мастер IDE |CDROM |мэдэхгүй |мэдэхгүй |Эхний хоёр дахь IDE |Хоёр дахь хатуу диск |мэдэхгүй |мэдэхгүй |20 ГБ, IBM үйлдвэрлэсэн, хоёр дахь мастер IDE |Эхний IDE хянагч |14 |0x1f0 | |Сүлжээний карт |мэдэхгүй |мэдэхгүй |Intel(R) 10/100 |Модем |мэдэхгүй |мэдэхгүй |3Com(R) 56K факс модем, COM1 дээр зоогдсон |... |=== === Өөрийнхөө өгөгдлийг нөөцөлж авах Хэрэв таны FreeBSD суулгах гэж байгаа компьютерт чухал мэдээлэл байвал, уг мэдээллээ нөөцөлж хадгалж авах нь зүйтэй бөгөөд уг нөөцөлсөн мэдээллээ зөв хадгалснаа шалгах хэрэгтэй. FreeBSD-н суулгах явц нь диск уруу бичиж эхлэхээсээ өмнө танаас лавлаж асуудаг бөгөөд хэрэв нэг бичигдээд эхэлбэл буцаах арга байхгүй. [[install-where]] === FreeBSD-г хаана суулгахаа шийдэх Хэрэв та FreeBSD-д бүх дискээ хэрэглүүлнэ гэж бодож байвал энэ хэсэгт анхаарлаа хандуулалгүй цааш нь унших хэрэгтэй. Харин, хэрэв та FreeBSD-г өөр үйлдлийн системтэй хамт хэрэглэнэ гэж бодож байвал диск дээр өгөгдөл хэрхэн байрладаг мөн хэрхэн ажилладаг талаар үндсэн мэдлэгтэй байх хэрэгтэй. [[install-where-i386]] ==== FreeBSD/i386 дээрх дискний өгөгдөл байрлуулалт Компьютерийн диск нь хэд хэдэн хэсэгт хэсэгчилж болдог. Эдгээр хуваагдсан хэсгүүдийг нь _partitions буюу хуваалтууд_ гэж нэрлэдэг. FreeBSD нь дотроо бас хуваалтуудтай болохоор энэ нэрлэлт нь ойлгомжгүй болж болох юм. Тийм болохоор эдгээр дискний хэсэгчлэлүүдийг дискний зүсмэлүүд буюу ердөө л зүсмэлүүд гэж FreeBSD үздэг. Жишээ нь PC-ийн дискний хуваалтууд дээр ажилладаг FreeBSD-ийн `fdisk` хэрэгсэл хуваалтуудын оронд зүсмэлүүдийг хэрэглэдэг. Анхнаасаа компьютерийн нэг дискийг зөвхөн дөрөв хувааж болохоор зохиосон байна. Эдгээр хуваалтуудыг _primary partitions буюу анхдагч хуваалтууд_ гэж нэрлэдэг. Энэ хязгаарлалтыг тойрон гарч дөрвөн хуваалтаас илүүг зөвшөөрөхийн тулд шинэ хуваалтын арга үүссэн бөгөөд түүнийг _extended partition буюу өргөтгөсөн хуваалт_ гэж нэрлэжээ. Диск зөвхөн ганцхан өргөтгөсөн хуваалт агуулж болно. Өргөтгөсөн хуваалт дотор хичнээн бол хичнээн _logical partitions буюу логик хуваалтууд_ агуулж болдог байна. Хуваалт болгон _partition ID буюу хуваалтын ID дугаар_ агуулж байдаг бөгөөд энэ дугаар нь тухайн хуваалтын төрлийг илэрхийлж байдаг. FreeBSD төрлийн хуваалтууд нь `165` гэсэн ID дугаартай байдаг. Үйлдлийн систем болгон дискний хуваалтуудыг таних өөр өөрийн арга хэрэглэдэг. Жишээлбэл MS-DOS(R) буюу түүнтэй ижил төрлийн Windows(R) системүүд нь дискний хуваалтыг танихын тулд _үсэгчлэн дугаарласан диск_ аргыг хэрэглэдэг бөгөөд [.filename]#C:# үсгээр эхлэж тэмдэглэдэг. FreeBSD нь primary partition буюу дискний анхдагч хуваалт дээр суугдах ёстой. FreeBSD таны үүсгэсэн файлуудыг, бас өөрийнхөө файлуудыг энэ хуваалт дээр хадгалдаг. Хэрэв танд олон диск байвал мөн та тэдгээр дээр эсвэл тэдний зарим дээр FreeBSD төрлийн хуваалт үүсгэж болно. FreeBSD суулгах үедээ дискний нэг хуваалтыг бэлэн байлгах хэрэгтэй. Энэ хуваалт нь таны урьдчилан бэлдсэн хоосон хуваалт юм уу эсвэл онц шаардлагагүй өгөгдөл хадгалсан хуваалт байсан ч болно. Хэрэв та өөрийн бүх диск дэх бүх хуваалтыг хэрэглэж байсан бол тэдгээрийн нэгийг нь FreeBSD-д зориулж ямар нэгэн үйлдлийн системд байдаг хэрэгслийг ашиглан хоосон болгох хэрэгтэй (жишээ нь, MS-DOS(R) or Windows(R) дээр байдаг `fdisk` програм). Хэрэв танд илүүчилж болохоор хуваалт байвал тэр хэсгийг бас хэрэглэж болно. Гэхдээ та өмнө нь байж байсан хуваалтын хэмжээг ихэсгэж юм уу багасгаж хэрэглэж хэрэгтэй болно. FreeBSD суугдаж чадах хамгийн бага хэмжээ бол 100 MB билээ. Гэхдээ энэ хэмжээ бол өөрийнхөө файлуудыг хадгалахад бараг хүрэлцэхээргүй _хамгийн_ бага хэмжээ юм. Арай боломжийн бага хэмжээ бол график орчныг оруулалгүйгээр 250 MB хэмжээ юм. Хэрэв график орчинг оруулбал 350 MB болно. Хэрэв та гуравдагч програм зохиогчдын програмыг суулгаж хэрэглэнэ гэж бодож байвал мэдээж түүнээс илүү хэмжээ хэрэгтэй. Та PartitionMagic(R) гэдэг үнэтэй програмыг, эсвэл GParted зэрэг үнэгүй програмыг FreeBSD-д зориулж дискэндээ зай гаргахад хэрэглэж болох юм. PartitionMagic(R) ба GParted нар NTFS төрлийн хуваалт дээр ажиллаж чаддаг. GParted нь http://www.sysresccd.org/[SystemRescueCD] зэрэг хэд хэдэн Live CD тархацуудад байдаг. Microsoft(R) Vista хуваалтуудын хэмжээг дахин өөрчлөхөд асуудалтай байгаа талаар мэдээлэл бий. Ийм үйлдэл хийхийг оролдох үедээ Vista-ийн суулгалтын CDROM-той байхыг зөвлөж байна. Мөн иймэрхүү дисктэй ажиллах ажлуудыг хийж гүйцэтгэхээсээ өмнө нөөцлөлтийг хийх нь маш чухал юм. [WARNING] ==== Эдгээр хэрэгслийг буруу ашиглавал дискэн дээр байгаа мэдээлэл тань устах болно. Тэдгээрийг хэрэглэхээсээ өмнө өөрийнхөө өгөгдлийг нөөцөлж хадгалж авах хэрэгтэй. ==== .Байгаа дискний хуваалтыг өөрчлөлгүйгээр хэрэглэх нь [example] ==== Жишээлбэл, Windows(R) систем суулгасан 4 ГБ диск танд байгаа гэж бодъё. Мөн та тэр дискийг 2 ГБ хэмжээгээр [.filename]#C:# ба [.filename]#D:# гэж хоёр хуваасан байгаа. Танд [.filename]#C:# дээр 1 ГБ, [.filename]#D:# дээр 0.5 ГБ өгөгдөл хадгалсан байгаа гэж үзье. Энэ бол үсэгчлэн тэмдэглэсэн хоёр хуваалт танд байна гэсэн үг. Та [.filename]#D:# дээр байгаа бүх өгөгдлийг [.filename]#C:# руу хуулж чөлөөлөөд түүн дээр FreeBSD суулгаж болно. ==== .Байгаа хуваалтын хэмжээг сунгаж өөрчлөх [example] ==== Танд Windows(R) суулгасан 4 ГБ диск байна гэж үзье. Windows(R) суулгах үедээ та зөвхөн [.filename]#C:# гэж нэрлэсэн 4 ГБ хэмжээтэй ганцхан бүхэл хуваалт үүсгэжээ. Та одоогоор уг хэмжээний 1.5 ГБ-ийг ашигласан гэж бодоцгооё. Тэгээд та уг дискний 2 ГБ хэмжээ дээр FreeBSD суулгахыг хүссэн гэж авч үзье. FreeBSD-г суулгахын тулд доор дурдсанаас аль нэгийг хийх болно: . Windows(R) дээр байсан өгөгдлөө нөөцөлж хадгалж аваад Windows(R)-г дахин суулгаж гэхдээ түүндээ 2 ГБ хэмжээ үүсгэж хэрэглэх. . PartitionMagic(R) мэтийн програм ашиглаж Windows(R)-н дискний хэмжээг дээрх хэмжээнд тохируулж өөрчлөх. ==== === Сүлжээний нарийвчилсан тохируулгаа мэдэх Хэрэв та FreeBSD-н суулгацыг интернэт холболттой хийнэ гэж бодож байвал (жишээ нь, суулгацыг FTP эсвэл NFS серверээс татан суулгаж байвал), та сүлжээнийхээ тохируулгыг мэдэж байх хэрэгтэй. Ийм мэдээллийг суулгах үед танаас лавлаж асуугаад, тохируулж интернэтэд холбогддог. ==== Дотоод сүлжээ эсвэл Кабель/DSL Модемоор холбогдох Хэрэв та дотоод сүлжээнд холбогдсон байгаа юм уу эсвэл кабел, DSL-ээр холбогдохоор бол дараах тохируулах мэдээллийг мэдсэн байх хэрэгтэй: . IP хаяг . Анхны gateway буюу гарцын IP хаяг . Hostname буюу серверийн нэр . DNS сервер IP хаяг . Subnet Mask буюу дэд сүлжээний баг (тусгаарлан ангилах дугаар) Хэрэв та эдгээр мэдээллийг мэдэхгүй байгаа бол уг сүлжээ хариуцагч юм уу интернэт уруу холбогдох байгууллага уруу хандах хэрэгтэй. Гэтэл тэд танд, эдгээр мэдээлэл нь _DHCP_ ашиглаж автоматаар тохируулагдана гэж хэлж магадгүй. Хэрэв тийм бол та эдгээр мэдээллийг заавал мэдсэн байх албагүй бөгөөд энэ хэсгийг зүгээр санаад авахад илүүдэхгүй. ==== Модем хэрэглэж холбогдох Хэрэв та интернэтээр хангагч байгууллага уруу ердийн модем ашиглан утсаар холбогддог бол, та мөн FreeBSD-г интернэтээр суулгаж болох бөгөөд жаахан удах л байх даа. Дараах зүйлсийг мэдэж байх шаардлагатай: . ISP буюу интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох утасны дугаар . Модемийн хэрэглэх COM: портын дугаар . Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлсэн хэрэглэгчийн нэр болон нууц үг === FreeBSD-н алдааны бүртгэл FreeBSD төсөл нь гаргаж буй хувилбар болгоноо алдаагүй баттай байлгахыг чармайж байдаг боловч зарим тохиолдолд жижиг алдаанууд гарах тохиолдол үүсдэг. Маш ховор үед ийм алдаа суулгах үед гардаг. Эдгээр алдааг илрүүлж засаад, энэ тухайгаа http://www.FreeBSD.org/releases/{rel120-current}R/errata/[FreeBSD алдааны бүртгэл] хуудсан дээр тэмдэглэж бичдэг. Та суулгаж байх үед ийм хүндрэлтэй тулгарахгүйн тулд энэ хуудас уруу орж шалгах хэрэгтэй. Хувилбар бүрд гарсан алдаануудыг бүх хувилбартай нь жагсаасан бүртгэлийг link:https://www.FreeBSD.org/[FreeBSD-н вэб хуудасны] link:https://www.FreeBSD.org/releases/[хувилбарын мэдээлэл] хэсэгт харж болно. === FreeBSD-н суулгац файлуудыг бэлдэх FreeBSD-г суулгах явц нь дараах байршилд буй файлаас гүйцэтгэгдэж болно: .Дотоод төхөөрөмжөөс * CDROM эсвэл DVD * USB санах ойн зөөгч * Уг компьютерт буй MS-DOS(R) хэсгээс * SCSI эсвэл QIC бичлэгээс * Уян дискнээс .Сүлжээ * FTP хаягнаас. Хэрэв шаардлагатай бол галт хана эсвэл HTTP проксигоор дамжина * NFS сервер * Зориулалтын параллел юм уу цуваа холболт Хэрэв та FreeBSD -н суулгацыг CD эсвэл DVD хэлбэрээр авсан бол танд хэрэгтэй бүх зүйл бэлэн болох бөгөөд энэ хэсгийг алгасаад дараагийн хэсэг уруу шилжиж болно. (<>). Хэрэв та FreeBSD-н суулгац файлуудыг бэлдэж аваагүй бол <> хэсэг уруу очиж дээрх байршлаас хэрхэн бэлдэж авах талаар тайлбарласныг уншина уу. Тэр хэсгийг уншиж дуусаад буцаж эндээс <> хэсэг уруу орох хэрэгтэй. [[install-boot-media]] === Эхлэн ачаалах төхөөрөмжийг бэлдэх FreeBSD суулгац нь таны компьютер ачаалах үед эхэлдэг- энэ нь өөр үйлдлийн системээс эхлүүлдэг програм биш. Таны компьютер ердийн үед хатуу дискэн дээр суугдсан үйлдлийн системээр эхлэж ачаалагддаг. Гэхдээ CDROM диск эсвэл USB дискнээс эхлэн ачаалагдагдахаар тохируулж бас болдог. [TIP] ==== Хэрэв та FreeBSD-г CDROM эсвэл DVD дээр (худалдаж авсан юм уу эсвэл өөрөө бэлдэж авсан бол) бэлдэж авсан бөгөөд таны компьютер CDROM эсвэл DVD-ээс эхлэн ачаалагдаж болдог (ихэнх BIOS дээр "Boot Order буюу ачаалах дараалал" гэсэн эсвэл үүнтэй төсөөтэй сонголтоор тохируулагддаг) бол энэ хэсгийг уншилгүй алгасаж болно. FreeBSD-н CDROM болон DVD дээр байгаа файлууд нь нэмэлт зүйлс шаардалгүй шууд суугдах боломжтой. ==== Ачаалагдаж болдог санах ойн зөөгч үүсгэхийн тулд дараах алхмуудыг хийнэ: [.procedure] ==== . Санах ойн зөөгчид зориулсан дүрс файлыг олж авах нь + FreeBSD 8._X_ болон түүнээс өмнөх хувилбарын хувьд санах ойн зөөгчид зориулсан дүрс файлыг [.filename]#ISO-IMAGES/# сан дахь `ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/releases/arch/ISO-IMAGES/version/FreeBSD-version-RELEASE-arch-memstick.img` хаягаас татан авч болно. _arch_ болон _version_ үгсийг та өөрийн суулгахыг хүссэн архитектур болон хувилбарын дугаараар солиорой. Жишээ нь FreeBSD/i386 {rel112-current}-RELEASE хувилбарт зориулсан санах ойн зөөгчид зориулсан дүрс файлыг link:ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/releases/i386/ISO-IMAGES/{rel112-current}/FreeBSD-{rel112-current}-RELEASE-i386-memstick.img[ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/releases/i386/ISO-IMAGES/{rel112-current}/FreeBSD-{rel112-current}-RELEASE-i386-memstick.img] хаягаас авч болно. + [TIP] ====== FreeBSD 9.0-RELEASE болон түүнээс хойшхи хувилбаруудын хувьд өөр сан ашиглагддаг. FreeBSD 9.0-RELEASE болон түүнээс хойшхи хувилбаруудын хувьд татаж авч суулгах талаар дэлгэрэнгүйг crossref:bsdinstall[bsdinstall,FreeBSD 9.X болон түүнээс хойшхи хувилбаруудыг суулгах нь] хэсгээс үзнэ үү. ====== + Санах ойн зөөгчид зориулсан дүрс нь [.filename]#.img# өргөтгөлтэй байна. [.filename]#ISO-IMAGES/# сан нь төрөл бүрийн дүрсээс тогтох бөгөөд таны хэрэглэх шаардлагатай нь таны суулгаж байгаа FreeBSD-ийн хувилбараас хамаарах бөгөөд зарим тохиолдолд тоног төхөөрөмжөөс бас хамаарна. + [IMPORTANT] ====== Эхлүүлэхээсээ өмнө өөрийн USB зөөгч дээр байгаа өгөгдлийг _нөөцлөөрэй_, учир нь энэ алхам өгөгдлийг _устгах_ болно. ====== . Дүрс файлыг санах ойн зөөгч рүү бичих нь [.procedure] **** *Procedure: FreeBSD ашиглан дүрсийг бичих* [WARNING] ====== Доорх жишээ дүрсийг хуулах төхөөрөмжийг [.filename]#/dev/da0# гэж үзэх болно. Зөв төхөөрөмж эсэхийг сайн нягтлаарай, эс тэгвээс өөрийн өгөгдлийг устгаж мэднэ шүү. ====== .. Дүрсийг man:dd[1] ашиглан бичих нь + [.filename]#.img# нь санах ойн зөөгчид хуулдаг ердийн файл шиг _биш_ юм. Энэ нь дискний бүрэн агуулга бүхий дүрс юм. Энэ нь та нэг дискнээс нөгөө диск рүү зүгээр л файлууд хуулдаг шиг хуулж _болохгүй_ гэсэн үг юм. Түүний оронд та дүрсийг диск рүү шууд бичихийн тулд man:dd[1] тушаалыг ашиглах ёстой юм: + [source,bash,subs="attributes"] .... # dd if=FreeBSD-{rel112-current}-RELEASE-i386-memstick.img of=/dev/da0 bs=64k .... + Хэрэв `Operation not permitted` гэсэн алдаа гарах юм бол төхөөрөмж ашиглагдаагүй, холбогдоогүй эсвэл зарим нэг зориулалтын програмын тусламжтай автоматаар холбогдоогүй эсэхийг шалгаарай. Дараа нь дахин оролдоорой. **** [.procedure] **** .Procedure: Windows(R) ашиглан дүрсийг бичих [WARNING] ====== Гаралтын төхөөрөмж зөв эсэхийг нягтлаарай, эс тэгвээс та өөрийн өгөгдлийг дарж бичин устгаж мэднэ шүү. ====== .. Image Writer for Windows програмыг олж авах нь + Image Writer for Windows нь санах ойн зөөгч рүү дүрс файлыг зөв бичиж чаддаг чөлөөтэй түгээгддэг програм юм. https://launchpad.net/win32-image-writer/[https://launchpad.net/win32-image-writer/] хаягаас татаж аваад хавтас руу задлаарай. .. Image Writer ашиглан дүрсийг бичих нь + Програмыг эхлүүлэхийн тулд Win32DiskImager дүрсэн дээр хулганаа хоёр товшоорой. `Device` дотор харагдаж байгаа хөтөч санах ойн зөөгч байгаа хөтөч эсэхийг шалгаарай. Хавтсан дээр дарж санах ойн зөөгч рүү хуулах дүрсийг сонгоно. btn:[Save] дарж дүрс файлын нэрийг зөвшөөрнө. Бүгд зөв болохыг шалгаад санах ойн зөөгч дээрх аливаа хавтас өөр цонхон дээр нээгдээгүй эсэхийг шалгаарай. Төгсгөлд нь дүрс файлыг зөөгч рүү бичихийн тулд btn:[Write] товчийг дараарай. **** ==== FreeBSD/pc98-д зориулж ачаалагдаж болдог уян диск бэлдэхийн тулд дараах алхмыг гүйцэтгэнэ: [.procedure] ==== . Ачаалагддаг уян дискний Image буюу дүрс файлыг бэлдэх + FreeBSD/pc98-д зориулсан ачаалагдах дискийг `ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/releases/pc98/version-RELEASE/floppies/` сангаас татаж авч болно. _version_-г суулгах хувилбараараа солиорой. + Уян дискний images буюу дүрс файл нь [.filename]#.flp# гэсэн өргөтгөлтэй байдаг. [.filename]#floppies/# сан нь янз бүрийн дүрс файл агуулж байдаг. [.filename]#boot.flp# болон суулгалтын төрлөөс хамааран `kern.small*` эсвэл `kern*` зэрэг файлуудыг татаж аваарай. + [IMPORTANT] ====== Эдгээр дүрс файлыг татаж авах FTP програм нь _binary mode_ буюу хоёртын файлын хэлбэр горимоор татаж авах ёстой. Зарим вэб хөтөч програмууд нь _текст_ (эсвэл _ASCII_) горим хэрэглэдэг бөгөөд ийм үед таны уян диск анхлан ачаалагдаж чадахгүй. ====== + . Уян диск бэлдэх + Татаж авсан дүрс файл болгонд нэг уян диск бэлдэх ёстой. Уг дискнүүд нь ямар нэгэн алдаагүй байх шаардлагатай. Шалгах хамгийн амар арга бол шууд форматлах буюу цэвэрлэх хэрэгтэй. Урьдчилан цэвэрлэсэн дискэнд итгэх хэрэггүй. Windows(R) -н цэвэрлэдэг хэрэгсэл нь дискэн дээр байгаа эвдэрсэн хэсгийг мэдээлдэггүй бөгөөд тэдгээрийг зүгээр "bad буюу муу" гэж тэмдэглээд өнгөрдөг. Шинэ диск хэрэглэн суулгах үйлдэл хийхийг танд зөвлөж байна. + [IMPORTANT] ====== Хэрэв таны FreeBSD-г суулгах явц гацах, эвдрэх, ямар нэг гаж нөлөө үзүүлбэл та хамгийн түрүүнд уян дискээ хардах хэрэгтэй. Шинэ дискэнд дүрс файлаа бичээд дахин оролдоорой. ====== + . Дүрс файлыг уян диск уруу бичих + [.filename]#.flp# файлууд нь диск уруу зүгээр хуулдаг _энгийн_ файл биш юм. Тэд бол дискний бүхэл бүтцийг агуулсан дүрс файл. Тийм болохоор ийм файлыг диск уруу шууд хуулж _болохгүй_. Харин, дүрс файлыг диск уруу буулгах тусгай хэрэгсэл ашигладаг. + Хэрэв та MS-DOS(R) / Windows(R) үйлдлийн систем дээр ажиллаж байгаа бол `fdimage` хэрэгсэл хэрэглэх хэрэгтэй. + Хэрэв уян дискнүүд CDROM дээр байгаа бөгөөд таны CDROM [.filename]#E:# гэж танигдсан бол та дараах тушаалыг өгөх хэрэгтэй: + [source,bash] .... E:\> tools\fdimage floppies\boot.flp A: .... + Энэ тушаалыг уян дискээ сэлгэж [.filename]#.flp# файл болгонд гүйцэтгээд дараа нь дэс дараалан тэмдэглэх хэрэгтэй. [.filename]#.flp# файлын байрлалаас хамааран тушаалаа тохируулж өгөх хэрэгтэй. Хэрэв танд CDROM байхгүй бол `fdimage` нь FreeBSD-н FTP link:ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/tools/[багажнууд сангаас хуулагдах боломжтой]. + Хэрэв та уян дискийг UNIX(R) системээс бэлдэж байгаа бол( өөр FreeBSD системээс) та man:dd[1] тушаалыг ашиглан дүрс файлыг уян диск дээр буулгаж болно. FreeBSD дээр: + [source,bash] .... # dd if=boot.flp of=/dev/fd0 .... + FreeBSD дээр [.filename]#/dev/fd0# гэхээр эхний уян дискний хөтлөгч уруу ханддаг ( [.filename]#A:# төхөөрөмж). [.filename]#/dev/fd1# гэвэл [.filename]#B:# төхөөрөмж гэх мэтчилэн үргэлжилдэг. Бусад UNIX(R) төрлийн систем дээр уян дискний төхөөрөмж нь өөр өөр нэртэй байж болох бөгөөд шаардлагатай бол тухайн системийн бичиг баримтаас лавлах хэрэгтэй. ==== Та одоо FreeBSD-н суулгацыг эхлүүлэхэд бэлэн боллоо. [[install-start]] == Суулгацыг эхлүүлэх [IMPORTANT] ==== Дараах мэдэгдлийг харах хүртэл суулгац програм нь таны диск(нүүд)эд ямар нэгэн өөрчлөлт хийдэггүй: .... Last Chance: Are you SURE you want continue the installation? If you're running this on a disk with data you wish to save then WE STRONGLY ENCOURAGE YOU TO MAKE PROPER BACKUPS before proceeding! We can take no responsibility for lost disk contents! .... Үүнийг орчуулбал: .... Сүүлийн боломж: Та суулгацыг үргэлжлүүлэхдээ ИТГЭЛТЭЙ байна уу? Хэрэв та хэрэгтэй мэдээллээ хадгалсан дискнээс уг суулгацыг эхлүүлж байгаа бол, эхлүүлэхээсээ өмнө ӨӨРИЙНХӨӨ ӨГӨГДЛИЙГ НАЙДВАРТАЙ ХАДГАЛЖ АВАХЫГ БИД ЗӨВЛӨЖ БАЙНА! Дискэнд буй өгөгдөлд учирсан эвдрэлд бид хариуцлага хүлээхгүй! .... Суулгац програм нь энэ анхааруулга хүртэл дискэнд өөрчлөлт хийлгүйгээр цуцалж гарах боломжтой. Хэрэв та ямар нэгэн зүйл буруу тохируулсан юм уу өөрчлөх ёстой гэж бодож байвал, энэ мөчид та компьютераа унтраахад ямар ч эвдрэл үүсэхгүй. ==== [[install-starting]] === Эхлэн ачаалалт [[install-starting-i386]] ==== i386(TM) системд эхлэн ачаалах [.procedure] ==== . Компьютер унтарсан үеэс эхлэх хэрэгтэй. . Компьютерийг асаана. Эхлэх үед дэлгэц дээр системийн BIOS-н үндсэн тохируулга уруу ордог гарын товчлолыг харуулдаг. Энэ нь голдуу kbd:[F2], kbd:[F10], kbd:[Del], эсвэл kbd:[Alt+S] гэсэн товчлолуудын нэг нь байдаг. Дэлгэцэнд юу гэж заасан байна, уг товлолыг дарж BIOS-н тохируулга уруу орох хэрэгтэй. Зарим тохиолдолд, эхлэх үед график зураг харуулдаг бөгөөд голдуу kbd:[Esc] товч дарснаар уг зургийг болиулж хүссэн текстээ дэлгэцэнд харах боломжтой. . Систем аль төхөөрөмжөөс эхлэж ачаалах вэ гэсэн тохируулгыг олох хэрэгтэй. Энэ нь голдуу "Boot Order буюу эхлэх дараалал" гэсэн хэсэгт байдаг бөгөөд ачаалж болох `Floppy`, `CDROM`, `First Hard Disk` гэсэн ачаалж болох төхөөрөмжийн жагсаалтыг агуулсан байдаг. + Хэрэв та CDROM-с ачаална гэж бодсон бол уг жагсаалтнаас CDROM сонгох хэрэгтэй. Хэрэв та USB диск эсвэл уян дискнээс эхэлж ачаална гэж бодож байвал түүнийг сонгох хэрэгтэй. Аль нь зөв эсэхээ мэдэхгүй эргэлзэж байгаа бол уг компьютертай цуг ирдэг гарын авлагаас хараарай. + Тохирсон өөрчлөлтөө хийж хадгалаад гарна. Компьютер ингэсний дараа шинээр дахин ачаалагдаж эхэлнэ. . Хэрэв та <> дээр заасан шиг "ачаалагдах" USB зөөгч бэлдсэн бол, USB зөөгчөө компьютераа асаахаасаа өмнө залгаарай. + Хэрэв та CDROM -с эхэлж ачаалж байгаа бол компьютераа асаангуутаа CDROM уруу дискээ хийж эхлүүлэх хэрэгтэй. + [NOTE] ====== FreeBSD/pc98 хувилбаруудад суулгалтын ачаалагдах боломжтой уян дискнүүд байдаг бөгөөд <> хэсэгт тайлбарласан шиг бэлдэж болно. Эхний диск нь [.filename]#boot.flp# байна. Энэ дискийг өөрийн уян дискний хөтчид хийгээд компьютераа ачаална. ====== + Хэрэв таны компьютер асаад, өмнө суусан байсан үйлдлийн системнээс ердийнхөөрөө эхлэж байвал шалтгаан нь доор дурдсанаас аль нэг нь байж болно: .. Ачаалах явцаас өмнө нь амжиж дискээ оруулаагүй байх. Дискээ оруулаад компьютераа дахин шинээр ачаал. .. Өмнө хийсэн BIOS -ийн өөрчлөлт зөв хийгдээгүй байх. Уг өөрчлөх үйлдлийг дахин хийж зөв тохируулгыг хийх. .. Магадгүй таны бэлдсэн төхөөрөмжөөс эхлэж ачаалах үйлдлийг таны BIOS дэмжээгүй байж болно. + . FreeBSD ачаалагдаж эхлэнэ. Хэрэв та CDROM -ноос эхлүүлсэн бол дараах зүйлтэй адилхан мэдэгдэл харах болно (хувилбарын хэсгийг оруулаагүй болно): + [source,bash] .... Booting from CD-Rom... 645MB medium detected CD Loader 1.2 Building the boot loader arguments Looking up /BOOT/LOADER... Found Relocating the loader and the BTX Starting the BTX loader BTX loader 1.00 BTX version is 1.02 Consoles: internal video/keyboard BIOS CD is cd0 BIOS drive C: is disk0 BIOS drive D: is disk1 BIOS 636kB/261056kB available memory FreeBSD/i386 bootstrap loader, Revision 1.1 Loading /boot/defaults/loader.conf /boot/kernel/kernel text=0x64daa0 data=0xa4e80+0xa9e40 syms=[0x4+0x6cac0+0x4+0x88e9d] \ .... + Хэрэв та уян дискнээс эхлүүлж байгаа бол дараах мэдэгдэлтэй ижил бичиглэлийг харна (хувилбарын хэсгийг оруулаагүй болно): + [source,bash] .... Booting from Floppy... Uncompressing ... done BTX loader 1.00 BTX version is 1.01 Console: internal video/keyboard BIOS drive A: is disk0 BIOS drive C: is disk1 BIOS 639kB/261120kB available memory FreeBSD/i386 bootstrap loader, Revision 1.1 Loading /boot/defaults/loader.conf /kernel text=0x277391 data=0x3268c+0x332a8 | Insert disk labelled "Kernel floppy 1" and press any key... .... + Уг зааврын дагуу [.filename]#boot.flp# дискийг гаргаад [.filename]#kern1.flp# дискийг оруулаад kbd:[Enter] товчийг дараарай. Эхний дискнээс эхэлж ачаалаад дараа нь шаардсан дискнүүдийг нь дараалан оруулах хэрэгтэй. . CDROM, USB зөөгч эсвэл уян диск алинаас нь ч эхлүүлсэн бай гэсэн FreeBSD-ийн ачаалагч эхлүүлэгч цэсэнд тулж ирдэг: + [[boot-loader-menu]] .FreeBSD-ийн ачаалагч эхлүүлэгч цэс image::boot-loader-menu.png[] + Арван секунд хүлээх, эсвэл шууд kbd:[Enter] товч дарж болно. ==== ==== sparc64 систем дээр эхлүүлэх Ихэнх sparc64 системүүд нь дискнээс автоматаар эхлэхээр тохируулагдсан байдаг. FreeBSD суулгахын тулд та сүлжээгээр юм уу эсвэл CDROM-оос эхлүүлэх шаардлагатай. Энэ нь PROM (OpenFirmware) руу орохыг танаас шаарддаг. Ингэхийн тулд системийг дахин ачаалж эхлүүлэх үеийн мэдэгдэл гарч ирэхийг хүлээх хэрэгтэй. Энэ нь тухайн загвараас шалтгаалах боловч доор дурдсантай төстэй харагдах ёстой: [source,bash] .... Sun Blade 100 (UltraSPARC-IIe), Keyboard Present Copyright 1998-2001 Sun Microsystems, Inc. All rights reserved. OpenBoot 4.2, 128 MB memory installed, Serial #51090132. Ethernet address 0:3:ba:b:92:d4, Host ID: 830b92d4. .... Хэрэв таны систем дискнээс энэ үед ачаалж эхэлбэл та PROM хүлээх мөрөнд орохын тулд kbd:[L1+A] эсвэл kbd:[Stop+A] товчлуурын хослолыг дарах юм уу эсвэл цуваа консолоос (жишээ нь man:tip[1] эсвэл man:cu[1] дээр `~#`-г ашиглан) `BREAK`-г илгээх хэрэгтэй. Энэ нь иймэрхүү харагдах болно: [source,bash] .... ok <.> ok {0} <.> .... <.> Энэ нь зөвхөн нэг CPU-тай системүүд дээр хэрэглэгддэг хүлээх мөр юм. <.> Энэ нь SMP системүүд дээр хэрэглэгддэг хүлээх мөр юм. тоо нь идэвхтэй байгаа CPU-ийн тоог илэрхийлдэг. Энэ хүрэхэд өөрийн хөтөчдөө CDROM-оо хийгээд PROM хүлээх мөрөөс `boot cdrom` тушаалыг бичих хэрэгтэй. [[view-probe]] === Төхөөрөмжийн шалгаж бүртгэсэн хэсгийг харах Сүүлд нь урсаж өнгөрдөг хэдэн зуун мөр текст нь дэлгэцийн түр хадгалагч уруу хадгалагддаг бөгөөд сүүлд дахин харж болдог. Түр хадгалагдсан мөрийг дахин харахын тулд kbd:[Scroll Lock] товч дараарай. Энэ нь дэлгэцэнд урсаж өнгөрсөн текстүүдийг дээш нь эргүүлж харах боломж өгдөг. Та дээш заасан сум товчоор юм уу эсвэл kbd:[PageUp] мөн kbd:[PageDown] товчнуудаар дээш доош гүйлгэн харж болно. kbd:[Scroll Lock] товчийг дахин дарж гулгуулах үйлдлээ зогсоодог. Та уг товчийг дарж дээш гулгуулан харах хэрэгтэй. Энэ нь цөм хэрхэн төхөөрөмжүүдийг таньсан тухай харуулдаг. Та <> дээр харуулсантай ижил бичиглэл харах бөгөөд харин төхөөрөмжүүдийн нэрс нь таны компьютерийнхаас өөр байж магадгүй. [[install-dev-probe]] .Төхөөрөмж таньсан бүртгэл бичлэг [source,bash] .... avail memory = 253050880 (247120K bytes) Preloaded elf kernel "kernel" at 0xc0817000. Preloaded mfs_root "/mfsroot" at 0xc0817084. md0: Preloaded image 4423680 bytes at 0xc03ddcd4 md1: Malloc disk Using $PIR table, 4 entries at 0xc00fde60 npx0: on motherboard npx0: INT 16 interface pcib0: on motherboard pci0: on pcib0 pcib1: at device 1.0 on pci0 pci1: on pcib1 pci1: at 0.0 irq 11 isab0: at device 7.0 on pci0 isa0: on isab0 atapci0: port 0xe000-0xe00f at device 7.1 on pci0 ata0: at 0x1f0 irq 14 on atapci0 ata1: at 0x170 irq 15 on atapci0 uhci0 port 0xe400-0xe41f irq 10 at device 7.2 on pci 0 usb0: on uhci0 usb0: USB revision 1.0 uhub0: VIA UHCI root hub, class 9/0, rev 1.00/1.00, addr1 uhub0: 2 ports with 2 removable, self powered pci0: (vendor=0x1106, dev=0x3040) at 7.3 dc0: port 0xe800-0xe8ff mem 0xdb000000-0xeb0003ff ir q 11 at device 8.0 on pci0 dc0: Ethernet address: 00:04:5a:74:6b:b5 miibus0: on dc0 ukphy0: on miibus0 ukphy0: 10baseT, 10baseT-FDX, 100baseTX, 100baseTX-FDX, auto ed0: port 0xec00-0xec1f irq 9 at device 10. 0 on pci0 ed0 address 52:54:05:de:73:1b, type NE2000 (16 bit) isa0: too many dependant configs (8) isa0: unexpected small tag 14 orm0: