&os; Нэр томъёо
Энэ нэр томъёо нь &os;-ийн хүрээнийхэн болон баримтжуулалтад ашигласан
ухагдахуунууд ба товчлолуудыг агуулдаг.
A
ACL
ACPI
AMD
AML
API
APIC
APM
APOP
ASL
ATA
ATM
ACPI Machine Language
AML
Доор нь орших тоног төхөөрөмж болон OS-д
танилцуулсан баримтжуулагдсан интерфэйсийн хооронд давхаргын боломжийг
бий болгодог, ACPI-д нийцтэй үйлдлийн систем дэх
виртуал машинаар тайлбарлагддаг псевдокод.
ACPI Source Language
ASL
AML-ийн бичигдсэн програмчлалын хэл.
Access Control List
ACL
Обьектод холбоотой зөвшөөрлүүдийн жагсаалт. Ихэвчлэн файл эсвэл сүлжээний
төхөөрөмж байна.
Advanced Configuration and Power Interface
ACPI
Үйлдлийн систем нь тоног төхөөрөмжийг ашиглахын тулд түүний талаар юу ч мэдэх
шаардлагагүй болгодог, тоног төхөөрөмжийн үйлдлийн системд танилцуулах
интерфэйсийн хийсвэрлэлтийн боломжийг олгодог тодорхойлолт.
ACPI нь APM, PNPBIOS
болон бусад технологиудын өмнө нь хангадаг байсан ажиллагааг сайжруулж орлодог бөгөөд
тэжээлийн хэрэглээ, машины зогсоолт, төхөөрөмж идэвхжүүлэх болон болиулах гэх мэтийг
хянахад зориулсан боломжуудыг бий болгодог.
Application Programming Interface
API
Нэг буюу хэд хэдэн програмын хэсгүүдийн зөвшөөрөгдсөн харилцан
үйлдлийг заадаг процедурууд, протоколууд болон хэрэгслүүдийн олонлог.
Хэрхэн, хэзээ тэдгээр нь цуг ажилладаг болон ямар өгөгдлийг хуваалцдаг
эсвэл ажилладаг зэрэг үйлдлийг заадаг.
Advanced Power Management
APM
Тэжээлийн удирдлагын боломжид хүрэхийн тулд үйлдлийн системийг
BIOS-той цуг ажиллуулах боломжтой болгодог
API. APM нь илүү ерөнхий
хүчирхэг ACPI тодорхойлолтоор ихэнх програмуудын
хувьд солигдсон.
Advanced Programmable Interrupt Controller
APIC
Advanced Technology Attachment
ATA
Asynchronous Transfer Mode
ATM
Authenticated Post Office Protocol
APOP
Automatic Mount Daemon
AMD
Файлын систем дэх файл эсвэл санд хандахад файлын системийг
автоматаар холбодог демон.
B
BAR
BIND
BIOS
BSD
Base Address Register
BAR
Аль хаягийн хүрээнд PCI төхөөрөмж хариулахыг тодорхойлдог
регистрүүд.
Basic Input/Output System
BIOS
BIOS-ийн тодорхойлолт нь хам сэдвээс баг
зэрэг хамаарна. Зарим хүмүүс үүнийг програм хангамж болон тоног төхөөрөмжийн
хоорондох интерфэйсийн боломжийг үзүүлдэг, үндсэн хэв журмуудын олонлог бүхий
ROM бичил схем гэж үздэг. Зарим нь үүнийг
системийг эхлүүлэхэд тусалдаг бичил схемд байгаа хэв журмуудын олонлог гэж
үздэг. Зарим нь бас үүнийг эхлүүлэх процессийг тохируулахад хэрэглэгддэг
дэлгэц гэж үздэг. BIOS нь PC-д зөвхөн хамааралтай
боловч бусад системүүдэд үүнтэй төсөөтэй байдаг.
Berkeley Internet Name Domain
BIND
DNS протоколуудын шийдэл.
Berkeley Software Distribution
BSD
Энэ нь Беркли дэх Калифорнийн
Их Сургуулийн Computer Systems Research Group
(CSRG) буюу Компьютерийн Системийн Судалгааны Бүлгийн AT&T-ийн 32V &unix;-д хийсэн
өөрсдийн сайжруулалт болон өөрчлөлтүүдэд өгсөн нэр юм. &os; нь
CSRG-ийн ажлын үр удам юм.
Bikeshed Building
Олон хүмүүс төвөггүй хялбар сэдвээр үзэл бодлоо илэрхийлдгээс гарах гоц
үзэгдэл, тэгвэл хэцүү төвөгтэй сэдэв бага эсвэл бүр огт хэлэлцдэггүй.
Энэ ухагдахууны эхийн талаар
FAQ
хаягаас үзнэ үү.
C
CD
CHAP
CLIP
COFF
CPU
CTS
CVS
Carrier Detect
CD
Зөөгч олдсон гэдгийг заах RS232C дохио.
Central Processing Unit
CPU
Процессор гэж бас хэлэгддэг. Энэ нь бүх тооцоолол болдог компьютерийн
тархи юм. Өөр өөр үйлдлүүдийн олонлогуудтай хэд хэдэн өөр өөр архитектурууд
байдаг. Арай илүү алдартайгаас дурдвал Intel-x86 болон түүнээс уламжлагчид,
Sun SPARC, PowerPC, болон Alpha нар юм.
Challenge Handshake Authentication Protocol
CHAP
Клиент болон серверийн хооронд хэрэглэгддэг нууц дээр
тулгуурласан хэрэглэгчийг танин нэвтрүүлэх арга.
Classical IP over ATM
CLIP
Clear To Send
CTS
Алсын системд өгөгдөл илгээх зөвшөөрөл өгдөг RS232C дохио.
Common Object File Format
COFF
Concurrent Versions System
CVS
Файлуудын олон өөр өөр залруулалтуудыг хянаж ажиллах арга бүхий
хувилбар хяналтын систем. CVS нь өөрчлөлтүүд эсвэл өөрчлөлтүүдийн
олонлогийг задлах, нийлүүлэх болон буцаах боломжийг олгодог бөгөөд
аль өөрчлөлтүүдийг хэн, ямар шалтгаанаар хийснийг хянах боломжийг
санал болгодог.
D
DAC
DDB
DES
DHCP
DNS
DSDT
DSR
DTR
DVMRP
Discretionary Access Control
DAC
Data Encryption Standard
DES
&unix; нууц үгс болон &man.crypt.3; функцын хувьд
ашиглагддаг, мэдээллийг шифрлэх уламжлалт шифрлэлтийн арга.
Data Set Ready
DSR
Өгөгдлийг илгээх болон хүлээн авахад бэлэн байгааг илтгэх,
модемоос компьютер эсвэл терминал уруу илгээгдэх
RS232C дохио.
Data Terminal Ready
DTR
Өгөгдлийг илгээх болон хүлээн авахад бэлэн байгааг илтгэх,
компьютер эсвэл терминалаас модем уруу илгээгдэх
RS232C дохио.
Debugger
DDB
Системийн төлвийг шалгахад зориулагдсан, бүтэлгүйтлийг тойрсон
үйл явцуудыг тогтоохыг оролдож систем сүйрсэн үед ихэвчлэн ашиглагддаг
цөмд байх лавлаж асуух боломж.
Differentiated System Description Table
DSDT
Үндсэн системийн үндсэн тохиргооны мэдээллээр хангах
ACPI хүснэгт.
Distance-Vector Multicast Routing Protocol
DVMRP
Domain Name System
DNS
Хүн уншиж чадах хостын нэрүүдийг (жишээ нь mail.example.net)
Интернет хаягууд уруу болон эсрэгээр хөрвүүлдэг систем.
Dynamic Host Configuration Protocol
DHCP
Компьютер серверээс IP хаяг хүсэх үед динамикаар IP хаяг олгодог
протокол. Хаягийн олголтыг lease
буюу түрээслэлт
гэдэг.
E
ECOFF
ELF
ESP
Encapsulated Security Payload
ESP
Executable and Linking Format
ELF
Extended COFF
ECOFF
F
FADT
FAT
FAT16
FTP
File Allocation Table
FAT
File Allocation Table (16-bit)
FAT16
File Transfer Protocol
FTP
TCP дээр хийгдсэн өндөр түвшний протоколуудын
гэр бүлийн гишүүн. Энэ нь TCP/IP сүлжээгээр файлуудыг
дамжуулахад хэрэглэгддэг.
Fixed ACPI Description Table
FADT
G
GUI
Giant
Цөмийн их хэмжээний эх үүсвэрүүдийг хамгаалдаг, харилцан гаргах
(mutual exclusion) арга замын (sleep mutex
буюу унтах mutex) нэр. Цөөн хэдэн процессуудтай, нэг
сүлжээний карттай, тэгээд мэдээж зөвхөн нэг процессортой машин байсан тэр
өдрүүдэд хялбар түгжих арга зам боломжийн байсан боловч өнөө үед
энэ нь хүлээж авч болохооргүй ажиллагааны гол асуудал юм. &os;
хөгжүүлэгчид хувь эх үүсвэрүүдийг хамгаалах түгжээнүүдээр (цоож)
үүнийг солихоор идэвхтэйгээр ажиллаж байгаа билээ. Ингэснээр
ганц процессор болон олон процессортой машинуудад илүү ихээр зэрэгцээгээр
ажиллах боломжийг олгох юм.
Graphical User Interface
GUI
Хэрэглэгч болон компьютер нь графикуудтай харилцдаг
систем.
H
HTML
HUP
HangUp
HUP
HyperText Markup Language
HTML
Вэб хуудсууд үүсгэхэд хэрэглэгддэг тэмдэглэх хэл.
I
I/O
IASL
IMAP
IP
IPFW
IPP
IPv4
IPv6
ISP
IP Firewall
IPFW
IP Version 4
IPv4
Хаяглалтдаа 32 битийг ашигладаг IP протоколын
хувилбар 4. Энэ хувилбар нь одоо ч гэсэн өргөн хэрэглэгддэг боловч
IPv6-аар аажмаар солигдож байгаа.
IP Version 6
IPv6
Шинэ IP протокол. IPv4-ийн
хаягийн талбар дуусаж байгаагаас болж зохион бүтээгдсэн. Хаяглалтдаа 128
битийг ашигладаг.
Input/Output
I/O
Intel’s ASL compiler
IASL
ASL-г AML руу
хүвиргах Intel’-ийн эмхэтгэгч.
Internet Message Access Protocol
IMAP
Захидлын сервер дээр байрлах цахим захидлуудад хандахад
зориулагдсан протокол бөгөөд захидлууд нь захидал уншигч клиентээр татагдаж
уншигдахын оронд сервер дээр ихэвчлэн хадгалагддаг шинж чанартай
байдаг.
Internet Printing Protocol
IPP
Internet Protocol
IP
Интернэт дэх үндсэн пакет дамжуулах протокол. АНУ-ын Батлан Хамгаалахын
Хэлтэст анхлан хөгжүүлэгдсэн бөгөөд TCP/IP
стекийн туйлын чухал хэсэг юм. Интернэт протоколгүйгээр
Интернэт нь өнөөдрийнх шиг байхгүй байх байсан юм. Илүү мэдээллийг
RFC 791 хаягаас үзнэ үү.
Internet Service Provider
ISP
Интернэт уруу хандах боломжийг олгодог компани.
K
KAME
Японоор яст мэлхий
гэгддэг KAME ухагдахуун нь
тооцоолох хүрээнийхэнд IPv6-ийн шийдэл дээр
ажилладаг KAME Төслийг хэлэхэд
хэрэглэгддэг.
KDC
KLD
KSE
KVA
Kbps
Kernel &man.ld.1;
KLD
Системийг дахин ачаалалгүйгээр тодорхой нэг ажиллагааг
&os; цөмд динамикаар ачаалах арга.
Kernel Scheduler Entities
KSE
Цөмөөр дэмжигдсэн урсгалжилтын (threading) систем.
Илүү мэдээллийг төслийн гэрийн хуудаснаас
үзнэ үү.
Kernel Virtual Address
KVA
Key Distribution Center
KDC
Kilo Bits Per Second
Kbps
Урсгал (тухайн үед хичнээн хэмжээний өгөгдөл
өгөгдсөн хугацаанд дамжихыг хэлнэ) хэмжихэд хэрэглэгддэг.
Kilo-оос гадна Mega, Giga, Tera, гэх зэрэг байна.
L
LAN
LOR
LPD
Line Printer Daemon
LPD
Local Area Network
LAN
Локал бүсэд хэрэглэгддэг сүлжээ. Локал бүсэд оффис, гэр гэх зэрэг орно.
Lock Order Reversal
LOR
&os; цөм нь хэд хэдэн эх үүсвэрийн түгжээнүүдийг
тэдгээр эх үүсвэрүүдийн хувьд маргааныг шүүхийн тулд хэрэглэдэг.
&os.current; цөмүүдэд байдаг &man.witness.4; гэгддэг
ажиллах үеийн түгжээ оношлох систем (гэхдээ хувилбаруудын хувьд арилгасан) нь
түгжилт хийх алдаануудаас болж гарж болзошгүй амьгүй түгжээнүүдийг (deadlocks)
илрүүлдэг. (&man.witness.4; нь жинхэнэдээ нэлээн консерватив учраас
хуурамч алдаануудыг авах боломжтой юм.) Жинхэнэ зөв тайлан нь
хэрэв та азгүй байсан бол амьгүй түгжээ энд гарах байсан
гэдгийг заадаг.
Жинхэнэ зөв LOR-уудыг ихэвчлэн хурдан засварладаг, тиймээс
захидлын жагсаалт руу илгээхээсээ өмнө &a.current.url; болон
Мэдэгдэж байгаа LOR-ууд хуудсыг шалгана уу.
M
MAC
MADT
MFC
MFP4
MFS
MIT
MLS
MOTD
MTA
MUA
Mail Transfer Agent
MTA
Цахим захидал дамжуулахад хэрэглэгддэг програм. MTA
нь уламжлалаар BSD үндсэн системийн хэсэг байсан. Өнөөдөр Sendmail нь үндсэн
системд ордог боловч postfix, qmail болон Exim зэрэг олон бусад
MTA-ууд байдаг.
Mail User Agent
MUA
Хэрэглэгчдийн цахим захидал харах болон бичихэд хэрэглэгддэг програм.
Mandatory Access Control
MAC
Massachusetts Institute of Technology
MIT
Merge From Current
MFC
-CURRENT салбараас ажиллагаа эсвэл засварыг өөр бусад руу
ихэвчлэн -STABLE руу нийлүүлэх.
Merge From Perforce
MFP4
Perforce архиваас ажиллагаа эсвэл засварыг
CURRENT салбар руу нийлүүлэх.
Merge From Stable
MFS
FreeBSD-ийн хэвийн хөгжүүлэлтийн үеэр өөрчлөлт нь -STABLE руу
нийлүүлэгдэхээсээ өмнө тест хийх зорилгоор -CURRENT салбар руу
итгэмжлэн оруулагддаг. Ховор тохиолдолд өөрчлөлт нь эхлээд
-STABLE руу орж дараа нь -CURRENT руу нийлүүлэгддэг.
Энэ ухагдахуун нь -STABLE-с засварыг аюулгүй байдлын салбар
руу нийлүүлэхэд бас хэрэглэгддэг.
Message Of The Day
MOTD
Нэвтрэлт дээр ихэвчлэн үзүүлэгддэг мэдэгдэл. Системийн
хэрэглэгчдэд мэдээлэл тараахад ихэвчлэн хэрэглэгддэг.
Multi-Level Security
MLS
Multiple APIC Description Table
MADT
N
NAT
NDISulator
NFS
NTFS
NTP
Network Address Translation
NAT
Гарцын ард байгаа олон машин үр дүнтэйгээр нэг
IP хаяг хуваалцах боломжийг олгодог,
IP пакетууд нь гарцаар дамжихдаа дахин шинээр
засан бичигддэг техник
Network File System
NFS
New Technology File System
NTFS
Microsoft-ийн хөгжүүлсэн файлын систем бөгөөд
түүний &windows2k;, &windowsnt; болон &windowsxp; зэрэг
New Technology
үйлдлийн системүүдэд байдаг.
Network Time Protocol
NTP
Сүлжээнд цагийг синхрон хийх гэсэн утгатай.
O
OBE
ODMR
OS
On-Demand Mail Relay
ODMR
Operating System
OS
Компьютерийн тоног төхөөрөмжийн эх үүсвэрүүдэд хандах боломжийг
олгодог програмууд, сангууд болон хэрэгслүүдийн цуглуулга. Үйлдлийн системүүд нь
өнөөдөр нэг зэрэг зөвхөн нэг програм ажиллаж нэг төхөөрөмжид ханддаг хялбар хийцтэйгээс
авахуулаад мянга мянган хэрэглэгчдэд зэрэг үйлчилж чаддаг, тус тусдаа хэдэн арван
өөр програмуудыг ажиллуулдаг, бүрэн хэмжээний олон хэрэглэгчтэй, олон бодлоготой
болон олон зорилгоор ашиглаж болох системүүд байна.
Overtaken By Events
OBE
&os;-д хийгдсэн хожмын өөрчлөлтүүд, сүлжээний стандартуудад
хийгдсэн өөрчлөлтүүд, нөлөөлөлд орсон тоног төхөөрөмж хуучирсан
гэх зэрэг зүйлсээс болсон эсвэл хамааралгүй болсон, санал болгогдсон
өөрчлөлтүүдийг (Problem Report буюу Асуудлын Тайлан
эсвэл шинэ боломжийн хүсэлт зэрэг) хэлнэ.
P
p4
PAE
PAM
PAP
PC
PCNSFD
PDF
PID
POLA
POP
POP3
PPD
PPP
PPPoA
PPPoE
PPP over ATM
PPPoA
PPP over Ethernet
PPPoE
PR
PXE
Password Authentication Protocol
PAP
Perforce
CVS-ээс илүү дэвшилттэй,
Perforce Software-ийн
хийсэн эх код хянах бүтээгдэхүүн. Хэдийгээр нээлттэй эх биш боловч түүний хэрэглээ
&os; зэрэг нээлттэй эхийн төслүүдэд үнэгүй байдаг.
&os;-ийн зарим хөгжүүлэгчид -CURRENT салбарт хэтэрхий туршилтын
байж болох кодын завсрын талбар болгон Perforce архивыг ашигладаг.
Personal Computer
PC
Personal Computer Network File System Daemon
PCNFSD
Physical Address Extensions
PAE
Зөвхөн 32 битийн өргөнтэй хаягийн талбартай (бөгөөд
PAE-гүй бол 4 GB-аар хязгаарлагддаг) системүүд дээр
64 GB хүртэлх RAM-д хандахыг идэвхжүүлэх арга.
Pluggable Authentication Modules
PAM
Point-to-Point Protocol
PPP
Pointy Hat
Тэнэг эсвэл залхуу сурагч/оюутнуудад өмсгөдөг конус
хэлбэрийн малгайтай ихээхэн төстэй, үлгэр домгийн малгайгаар
бүтээлтийг эвдэж залруулалтын дугааруудыг хойшлуулдаг эсвэл
эх үндсэнд ямар нэг төрлийн сүйрэл, замбараагүй байдлыг үүсгэдэг,
&os;-ийн итгэмжлэн оруулагчийг шагнадаг. Өөрийн алдаанаас
болсон итгэмжлэн оруулагчид тун удалгүй ихээхэн хэмжээний цуглуулгатай
болох болно. Үүний хэрэглээ (бараг үргэлж?) хошин байдаг.
Portable Document Format
PDF
Post Office Protocol
POP
Post Office Protocol Version 3
POP3
Захидлын сервер дээр байрлах цахим захидлуудад хандахад
зориулагдсан протокол бөгөөд захидлууд нь сервер дээр үлдэхийн оронд
ихэвчлэн серверээс клиент рүү татагдан авагддаг шинж чанартай
байдаг.
PostScript Printer Description
PPD
Preboot eXecution Environment
PXE
Principle Of Least Astonishment
POLA
&os; сайжирч өөрчлөлтүүд нь хэрэглэгчдэд харагдаж байхын
хэрээр аль болох гайхахад хүргэхээргүй байх ёстой. Жишээ нь
/etc/defaults/rc.conf дахь
системийн эхлүүлэх хувьсагчуудыг дураар зохицуулах нь POLA-г
зөрчдөг. Хөгжүүлэгчид нь хэрэглэгчдэд харагдах системийн өөрчлөлтүүдийг
бодож байхдаа POLA-г бодолцох хэрэгтэй.
Problem Report
PR
&os;-ийн эх эсвэл баримтад олдсон ямар нэг асуудлын тайлбар.
&os;-ийн Асуудлын Тайлангууд бичих нь хуудсыг үзнэ үү.
Process ID
PID
Систем дэх тухайн процессод зөвхөн хамаатай дугаар. Энэ дугаараар
системийг таньж түүний эсрэг үйлдлүүд хийх боломжийг олгодог.
Project Evil
Билл Полын эхлээд иймэрхүү зүйлтэй болохын тулд бичиж ямар аймаар
муухай болохыг нь (философийн талаас) хэлж нэрлэсэн,
NDISulator-т зориулсан ажлын нэр.
NDISulator нь Microsoft Windows™-ийн
NDIS miniport сүлжээний драйверуудыг &os;/i386 дээр ашиглахын тулд
хийсэн тусгай нийцтэй модуль юм. Драйвер нь хаалттай картуудыг ашиглах
цорын ганц арга нь ихэвчлэн энэ байдаг.
src/sys/compat/ndis/subr_ndis.c-г үзнэ үү.
R
RA
RAID
RAM
RD
RFC
RISC
RPC
RS232C
RTS
Random Access Memory
RAM
Revision Control System
RCS
Revision Control System
(RCS) нь цэвэр текст файлд зориулсан
хувилбар хянах
хамгийн эртний програм
хангамжуудын нэг юм. Энэ нь файл бүрийн хувьд хадгалах,
татаж авах, архивлах, бүртгэх, таних болон олон хувилбарыг
нийлүүлэх боломжийг олгодог. RCS нь цугтаа ажилладаг
олон жижиг хэрэгслээс тогтдог. Энэ нь CVS эсвэл Subversion
зэрэг илүү орчин үеийн хувилбар хянах системүүдэд байдаг
боломжуудгүй боловч суулгаж, тохируулан цөөн тооны файлууд
дээр ажиллаж эхлэхэд маш хялбар юм. RCS-ийн шийдлүүдийг
UNIX төст гол гол үйлдлийн системүүд дээрээс олж
болно.
Received Data
RD
An RS232C pin or wire that data is
recieved on.
Recommended Standard 232C
RS232C
Цуваа төхөөрөмжүүдийн хоорондын холбоонуудад зориулсан стандарт.
Reduced Instruction Set Computer
RISC
Тоног төхөөрөмжийн гүйцэтгэж болох үйлдлүүд нь хялбарчлагдсан
бөгөөд аль болох ерөнхий зориулалтаар хийгддэг, процессорын дизайны
нэг хандлага. Энэ нь бага хэмжээний тэжээлийн хэрэглээ, цөөн транзистор,
болон зарим тохиолдолд илүү сайн ажиллагаа болон кодын илүү нягтралд
хүргэдэг. RISC процессоруудын жишээнд Alpha, &sparc;, &arm; болон
&powerpc;-г оруулж болно.
Redundant Array of Inexpensive Disks
RAID
Remote Procedure Call
RPC
repocopy
Repository Copy
CVS архив дотор файлуудыг шууд хуулах.
Ийм хуулалт хийх боломжгүй бол файлыг архив дотор өөр газар руу хуулах
эсвэл шилжүүлэх хэрэгтэй бол итгэмжлэн оруулагч нь файлыг шинэ байрлал руу хийхийн
тулд cvs add тушаалыг ажиллуулж дараа нь хуучин хуулбар
устгагдах ёстой бол cvs rm гэж хуучин файл дээр ажиллуулах
ёстой байдаг.
Энэ аргын сул тал нь файлын түүх (өөрөөр хэлбэл CVS бүртгэлүүд дэх оруулгууд)
шинэ байрлал руу хуулагддаггүй явдал юм. &os; төсөл нь энэ түүхийг маш ашигтай гэж үздэг
бөгөөд үүний оронд архивын хуулалтыг ихэвчлэн ашигладаг. Энэ нь &man.cvs.1;
тушаалыг ашиглахын оронд архивын администраторуудын аль нэг нь файлуудыг архив дотор
шууд хуулах процесс юм.
Request For Comments
RFC
Интернэтийн стандартууд, протоколууд, гэх зэргүүдийг тодорхойлдог бичиг баримтын
цуглуулга.
www.rfc-editor.org-г
үзнэ үү.
Хэн нэг нь санал болгосон өөрчлөлттэй бөгөөд эргээд санал хүлээн авахыг
хүсэх үед бас хэрэглэгддэг ерөнхий ухагдахуун юм.
Request To Send
RTS
Алсын системээр өгөгдлийн дамжуулалтыг эхлүүлэхийг хүсэх
RS232C дохио.
Router Advertisement
RA
S
SCI
SCSI
SG
SMB
SMP
SMTP
SMTP AUTH
SSH
STR
SVN
SMTP Authentication
SMTP AUTH
Server Message Block
SMB
Signal Ground
SG
Дохионы хувьд газар болдог RS232-ийн зүү эсвэл утас.
Simple Mail Transfer Protocol
SMTP
Secure Shell
SSH
Small Computer System Interface
SCSI
Subversion
SVN
Subversion нь CVS-тэй адил боловч илүү өргөтгөсөн боломжууд бүхий
хувилбар удирдах систем юм.
Suspend To RAM
STR
Symmetric MultiProcessor
SMP
System Control Interrupt
SCI
T
TCP
TCP/IP
TD
TFTP
TGT
TSC
Ticket-Granting Ticket
TGT
Time Stamp Counter
TSC
Орчин үеийн &pentium; процессоруудын дотор байдаг хувийн тоологч. Энэ нь
гол цөм давтамжийн цагийг тоолдог.
Transmission Control Protocol
TCP
IP протокол дээр сууж байдаг (өөрөөр хэлбэл)
протокол бөгөөд пакетууд найдвартай, дарааллыг барьсан загвараар хүргэгдэхийг
баталгаажуулдаг.
Transmission Control Protocol/Internet Protocol
TCP/IP
IP протокол дээгүүр ажиллах TCP-ийн
хослолд зориулагдсан ухагдахуун. Интернэтийн ихэнх хэсэг TCP/IP-ээр
ажилладаг.
Transmitted Data
TD
Өгөгдөл дамжсан RS232C-ийн зүү эсвэл утас.
Trivial FTP
TFTP
U
UDP
UFS1
UFS2
UID
URL
USB
Uniform Resource Locator
URL
Интернэт дэх баримт зэрэг эх үүсвэрүүдийг олох арга бөгөөд тэр эх үүсвэрийг
танихыг хэлнэ.
Unix File System Version 1
UFS1
Берклигийн Fast File System гэж заримдаа нэрлэгддэг
анхдагч &unix; файлын систем.
Unix File System Version 2
UFS2
&os; 5-CURRENT-д орсон UFS1-ийн
өргөтгөл. UFS2 нь 64 бит блок заагч
(1T-ын саадыг давдаг), өргөтгөсөн файлын хадгалалт болон бусад
боломжуудыг нэмдэг.
Universal Serial Bus
USB
Компьютерийн төрөл бүрийн төхөөрөмжүүдийг универсал интерфэйс
рүү залгахад хэрэглэдэг тоног төхөөрөмжийн стандарт.
User ID
UID
Компьютерийн хэрэглэгч бүрт өгсөн ялгаатай дугаар. Энэ дугаараар
тэр хэрэглэгчид өгсөн эх үүсвэрүүд болон зөвшөөрлүүдийг таньдаг.
User Datagram Protocol
UDP
TCP/IP сүлжээнд өгөгдлийг солилцоход хэрэглэгддэг өгөгдөл дамжуулах
энгийн, найдваргүй протокол. UDP нь TCP
шиг алдаа шалгаж засах боломжоор хангадаггүй.
V
VPN
Virtual Private Network
VPN
Байгууллагын LAN зэрэг дотоод сүлжээ рүү
хандах боломжийг бүрдүүлдэг, Интернэт зэрэг нийтийн цахилгаан холбоо
ашиглан алсаас хандах арга.